ХЭРЛЭН СУМЫН 9 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ ГАДНА ГЭРЭЛТҮҮЛГЭЭ БҮРЭН ХИЙЖ ДУУСГАЛАА

#цэвэр_цэмцгэр_эко_тохижилттой_байгууллага

Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг угтан Хэрлэн сумаас Чингис хотын гудамж, орон сууц, авто зам, албан болон аж ахуйн нэгж байгууллагын өнгө үзэмжийг нэмэх чиглэлээр гэрлэн чимэглэлийн дөрвөн багц ажлыг зохион байгуулан ажиллаж буй.

Уг багц ажлын нэг болох "Цэвэр цэмцгэр-Эко тохижилттой байгууллага" аяны хүрээнд ЕБС, СӨББ, ААН болон албан байгууллагууд гадна гэрэлтүүлэгтэй болохоор зорьж байгаа юм. Энэ хүрээнд Хэрлэн сумын 9 дүгээр цэцэрлэг гэрэлтүүлгийн ажлаа хийж дуусгажээ.

Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойгоо угтан аймаг, сумын Засаг даргын хамтран хэрэгжүүлж буй "Цэвэр цэмцгэр-Эко тохижилттой байгууллага" аяны хүрээнд гадна гэрэлтүүлэг, ногоон байгууламжаа нэмэгдүүлж, орчны тохижилтдоо анхаарахыг уриалж байна.

2022-11-10 00:00:00