ТОЯМА МУЖ ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ӨРГӨМЖИТ КОНСУЛ ФҮЖИШИГЭ КАЁОКО ЧИНГИС ХОТОД АЙЛЧИЛЛАА

Япон улсын Тояма муж дахь Монгол Улсын өргөмжит консул Фүжишигэ Каёоког Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Д. Эрдэнэбаатар болон алба хаагчид хүлээн авч уулзлаа.

Айлчлалын хүрээнд Монголын зүүн бүсийн гурван аймаг болон Япон улсын Хокурику бүсийн гурван мужийн хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бүс нутгийн солилцоо хөгжүүлэх төслийг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцлоо.

Тус уулзалт нь орон нутгийн түвшинд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, аялал жуулчлал, эдийн засаг, соёл, боловсролын чиглэлд харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг талууд онцолсон юм.

Oval Office нарын зураг байж магад

костюм, Oval Office ба бичвэр нарын зураг байж магад

бумба, Oval Office ба бичвэр нарын зураг байж магад

2026-01-23 11:11:11