БУЛАГ БАГИЙН АХМАД НАСТАН ИЧИНХОРЛОО БОЛОН ТҮҮНИЙ 6 ХҮҮХДЭД ӨРГӨӨ ЦАГААН ГЭРИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Хэрлэн сумын Булаг багт амьдардаг ахмад настан Ичинхорлоо 6 ач, зээгийн хамт 20 гаруй жил зуны байшинд амьдарч байсан бөгөөд том охин болох Анударь нь Аймгийн Засаг даргад дулаан гэр оронтой болох хүсэлт ирүүлсний дагуу 1-р сарын 26-нд хүүхдүүдийн амьдрах орчин бүрдсэн, дулаан гэртэй боллоо.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг Даргын орлогч Б.Өнөрцолмон, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, хүний их эмч Д.Алтангэрэл , Хэрлэн сумын ЗДТГазар болон Хэрлэн дом ӨЭМТ-ийн эмч Ц.Цэндзэсэм, 2-р цэцэрлэгийн арга зүйч С.Оюунгэрэл, 4-р сургуулийн захирал Цэнд-Аюуш нар 1,300,000 мянган төгрөгийн өртөгтэйгөөр гэрийг тохижуулан гардуулан өглөө.

Мөн Хот Тохижилтын Газар тог цахилгааны асуудлыг бүрэн шийдвэрлэж, Юнивишн гэх зэрэг айлд хэрэгцээтэй бүхий л асуудлыг шийдвэрлэлээ.

May be an image of one or more people and text

May be an image of one or more people and text

May be an image of arctic

2026-01-27 11:11:11