
Төмөр овогтой Сэдэд 1955 онд Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн. Ам бүл 2 гэргий Ц. Сарантуяагийн хамт амьдардаг. Т.Сэдэд нь 1986 оноос одоог хүртэл мал аж ахуйн салбарт тасралтгүй 36 жил мал маллаж байгаа бөгөөд жил бүр 65-85 тн хадлан, 5-12 тн гар тэжээл болон 10-15 тн хужир шүүг өөрсдийн хүчээр бэлтгэж авдаг байна. Байгалийн хүндрэл бэрхшээлийг даван туулж малаа 100-130 хувь онд оруулж, мал сүргээ жилээс жилд өсгөж 2020 онд 1011, 2021 онд 1068 , 2022 онд 1170 толгой мал тооллуулж урьд жилийн амжилтаа бататгасаар иржээ. Оны эхний 100 хээлтэгч тутмаас бойжуулсан төлийн тоо жил дараалан өсч малаас ашиглах ашиг шимийг сайжруулан хөдөөд ажлын байр бий болгон өөрийн мал маллагааны арга туршлагаас залуу малчдад заан сурган ажиллуулаж, 6 шавь малчинтай болоод байна. Т.Сэдэд нь төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрүүдийг дэмжин ажиллахын зэрэгцээ малчидтай хамтарч хөршийн холбоо байгуулж бүлгийн гишүүнээр ажиллаж өөрийн хүч хөрөнгөөр бэлчээрт 1 гүн өрмийн худөг 15,000,000 төгрөгөөр гаргаж булгийн эхийг хашиж хамгаалах зэрэг ажлуудыг хийсэн. Малчид иргэдтэй хөдөлмөрийн гэрээ түр хугацаагаар 3 жилийн хугацаанд, 10-15 хүнийг түр ажлын байртай болгож хонь хяргах, ямаа самнах, хөрзөн гаргах зэрэг ажлуудыг хийлгэж нийт 15 сая төгрөгийн урамшууллал өгч аж амьжиргаа дээшлүүлж байна.
Т.Сэдэдийн ажлын амжилтыг үнэлж
Монгол Улсын алдарт уяач 2000 онд
Мянгат малчин-аар, 2011онд
Ардын хувьсгалын 60, 70, 80, 90 ойн медаль
Хэнтий аймгийн хүндэт тэмдэг 2012 онд
Хэнтий аймгийн 90 жилийн 2013 онд
Хүндэт тэмдэг-ээр, 2013 онд
ХААХҮ-ийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр
Алтан гадас” одонгоор 2015 онд
Хан хэнтий алдартан” тэмдэг 2016 онд
Хэрлэн сумын “ Сайн малчин” 2016 онд
Хан хэнтий алдартан” тэмдэг-2016 онд
Аймгийн сайн малчин-2019 онд
Чингис хотын хүндэт тэмдэг-2019 онд
Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооны “Хүлэгч”одонгоор-2021 он
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2022-аар тус тус шагнагдаж байжээ.

2023-02-09 09:17:30