"ЦАГААН САР-ЦАГААН ИДЭЭ, ӨВЛИЙН ИДЭШ-2023" АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

 Хэнтий аймагт Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Цагаан сар-Цагаан идээ, өвлийн идэш- 2023" нэгдсэн арга хэмжээ 2023 оны 02 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Чингис хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд 14 сумын 123 аж ахуй нэгж, иргэн 228 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 142.852.800 төгрөгийн борлуулалт хийснээс Хэрлэн сум Чингис хотын 36 иргэн ААН 124 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 30 сая төгрөгийн борлуулалт хийлээ. Арга хэмжээний үеэр шилдгийн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг шалгаруулж шагнаж урамшуулахад:

1. Шилдэг гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Хэрлэн сумын Ц.Оюунчимэг захиралтай Лидэр Оюу богц ХХК

2. Шилдэг гар урлалын бүтээгдэхүн үйлдвэрлэгчээр Хэрлэн сумын оёдолчин Д. Уранчимэг.

3. Шинэ Шинэлэг шийдэлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Хэрлэн сумын Эрмүүн хөдөлмөр хоршоо

4. Шилдэг мод, модон эдлэлийн төрлөөр Хэрлэн сумын Бямбажавын Хатанбаатар 

  МҮХАҮТанхимын Хэнтий аймаг дахь салбарын нэрэмжит шагналаар:

Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Г.Баярцэцэг даргатай Аригуна Анар хоршоо 

Цэвэр үйлдвэрлэгч Т.Майннэгэн захиралтай Нэмүү ТЕД ХХК  

Мах махан бүтээгдэхүүний шилдэг Тараган цайдам ХХК тус тус шалгарч амжилттай зохион байгуулагдлаа.

Мөн талх нарийн  боовны үйлдвэрлэл эрхлэгч BREAD цехийн захирал Ч. Цэнгэлмаа Хэнтий аймгийн ХҮНДЭТ ТЭМДЭГ - ээр шагнагдсан. 

   

   

2023-02-13 10:52:11