АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ЦЭДЭНДОРЖИЙН ГАНХУЯГ, ГАНГААГИЙН МӨНГӨНСҮРЭН НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

 "Үзэсгэлэн болгогч" харагчин Туулай жилийн сар шинийн босгон дээр Хэрлэн сумын Булаг 2-р багийн малчин Цэдэндоржийн Ганхуяг, Балдангийн Жавзандолгор нарын гэр бүл, Тахилгат тосгоны малчин Гангаагийн Мөнгөнсүрэн, Алтангэрэлийн Мэндцэцэг нарын гэр бүл "Хэнтий аймгийн Аварга малчин" өрхөөр тодорсон. Тэгвэл өчигдөр битүүний өдөр Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг аймгийн аварга малчдынхаа хотонд очиж, Хүндэтгэл үзүүлэн сумын Засаг даргын гарын бэлэг, хүндэтгэл гардуулан өглөө.

Эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөж, монгол өв уламжлалаа өвлөн уламжилж, мал аж ахуйн салбарт амжилттай хөдөлмөрлөж яваа Аймгийн аварга малчиддаа баяр хүргэе. САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар

 May be an image of 1 person and standing  May be an image of 2 people and people standing

May be an image of 3 people and people standing May be an image of 3 people, people standing and indoor 

May be an image of 2 people and indoor 

May be an image of 3 people and people standing May be an image of 4 people and people standing 

May be an image of 2 people, people standing, people sitting, horse and outdoors 

  

2023-02-20 00:00:00