ХЭРЛЭН СУМЫН 7 УЯАЧ “СУМЫН АЛДАРТ УЯАЧ” ЦОЛООР ШАГНАГДЛАА

 Арван долоодугаар жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх Харагчин Туулай жилийн сар шинийн баярын босгон дээр Хэрлэн сумын удирдлагууд “Сумын алдарт уяач” цолыг гардуулж хүндэтгэл үзүүлж байна.

Хэрлэн сумын хэмжээнд ҮНДЭСНИЙ МОРИН СПОРТод амжилт гарган зүтгэж яваа хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж “Сумын алдарт уяач” цолоор шинээр 7 уяач шагнагдлаа. Тодруулбал, тус сумын уяач Балгансүрэнгийн Гантүвшин, Жамсранжавын Энхтайван, Арилдын Уламбаяр, Гээжавын Төмөрбаатар, Дамдингийн Жавхланбаяр, Саранмандалын Жамбалдорж, Энхтуяагийн Төртогтох нарт Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг "Сумын алдарт уяач" цол тэмдэгийг олгож, уяа эвлэг морьд хурдан байж, аймаг, улсын алдарт уяач болох ерөөл дэвшүүллээ.

 

 

 

 

 

 

 

2023-02-20 00:00:00