Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хэрлэн сумын ЗДТГ-аас #Хэрлэнгийн_сайхан_бүсгүйчүүд баярын үйл ажиллагааг 1300 гаруй бүсгүйчүүдийг хамруулан зохион байгууллаа.
Баярын үйл ажиллагааны нээж Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг, аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, УИХ-ын гишүүдийг төлөөлөн Ц.Идэрбат гишүүний зөвлөх Г.Наранбат, Ерөнхий ивээн тэтгэгч Жимобайл группын захирал Г.Дашням нар үг хэлж мэндчилгээ дэвшүүллээ.
МУГЖ Б.Сийлэгмаа, Тэйк офф хамтлагийн гишүүн Баясук, /морины/ МУСТА Л.Нарантуяа, ХЦДБЧ-ын дуучин МУСТА Э.Адъяасүрэн, СТА Ш.Наранчимэг нар болон Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулга, СТА н.Дашдондог нар хүндэтгэлийн тоглолтоор бэлэг барьж, ирсэн эмэгтэй бүрд урилгын дагуу #амьд_улаан_сарнай бүхий гарын бэлэг гардууллаа.
Мөн энэ үеэр ажил хөдөлмөрөөрөө манлайлж яваа шилдэг тэргүүний эмэгтэйчүүдэд шагнал гардуулсан юм.
Хэрлэнгийн сайхан бүсгүйчүүд үйл ажиллагааны ерөнхий ивээн тэтгэгч Жимобайл группын нэрэмжит азтануудын сугалааг явуулж, ухаалаг гар утасны эздээр 5 азтаныг, супер азтанаар Самсунг А-13 утасны эзэн 1-ийг тодруулан бэлэг барилаа.
Энэхүү үйл ажиллагаанд









2023-03-08 18:00:00