КАЗАХ ТҮМНЭЭ ӨЛЗИЙТ ТОСГОНД "НАУРЫЗЫН БАЯР"-Т УРЬЖ БАЙНА

Хэрлэн сумын Засаг даргын санаачилгаар тус сумын Казах түмний дунд Нарны баяр буюу Наурызын баярыг Өлзийт тосгоны төвд 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулахаар болсон.

Баярын үйл ажиллагааны хүрээнд Наурызын баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан, Казах үндэсний "Тулам булаалдах" тэмцээн, Кара жорго бүжгийн тэмцээнийг зохион байгуулна. Мөн тус өдөр Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын уран бүтээлчдийн урлагийн тоглолт Өлзийт тосгоны соёлын төвд тоглогдоно.

Иймд Хэрлэн сумын нийт Казах түмнийг Наурызын баярын үйл ажиллагаанд Өлзийт тосгонд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Жич: Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас 2 хоног хойшлуулж, 2023,03,24-ний өдөр товлогдсон болно.

Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар

 

2023-03-21 09:00:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0