400 ААВЫГ БАЯРЛУУЛАХ, УХААРАЛ ХАЙРЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хэрлэн сумын ЗДТГ-аас "Аавын хайр гэр бүлд" үйл ажиллагааг АДБ-ийн Хан Хэнтий чуулгад зохион байгуулж, Чингис хотын 400 аавд ухаарал, баяр баясал, гэр бүлийн харилцаа эерэг хандлагыг түгээх ажлыг амжилттай өрнүүллээ.

Монгол цэргийн өдрийг угтан зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ, Жи мобайл группын ТУЗ-ын дарга Дашнямын Ганзориг нар хамтран ажиллалаа.

"Аавын хайр гэр" бүлд үйл ажиллагааны хүрээнд Чингис хотын 400 аавд бэлэг, Хандлагын хүч гэр бүлийн аз жаргал лекц, Урлагийн тоглоолт зэргээр бэлэг барилаа.

Мөн аавын хайр гар зургийн уралдаан, постны уралдаануудын шагналыг энэ үеэр гардуулан өгч, Жимобайлын суурин утасны азтан 10, самсунг А-13 ухаалаг утасны азтан 2, суурин модемны азтан 2-ыг тус тус шалгарууллаа.

May be an image of 4 people, people standing and indoor  May be an image of 4 people, people standing and indoor

May be an image of 5 people, people standing, people sitting and text that says '8 gmobile' May be an image of 1 person, standing and indoor

May be an image of 1 person, sitting and indoor

2023-03-18 14:00:00