30 ГАРУЙ МАШИН 360-ААД ТООНЫ МАЛЫН СЭГ ЗЭМИЙГ АЧИЖ ЗАЙЛУУЛЛАА

30 ГАРУЙ МАШИН 360-ААД ТООНЫ МАЛЫН СЭГ ЗЭМИЙГ АЧИЖ ЗАЙЛУУЛЛАА

#100жил_цэвэр_цэмцгэр_угтая

Чингис хотын эргэн тойронд ихээр хуримтлагдсан мал, амьтны сэг зэмийг ачиж зайлуулах, ариутгах ажил хийгдэж дуусч байна.

Тодруулбал, 180 орчим бод, 30 гахай, 100 орчим бог, 50-аад нохойн сэг зэмээс гадна олон жил хуримтлагдсан мал, амьтны яс, сэг зэргийг Хово машинаар 15, Маяти машинаар 18 рейс хийж ачиж зайлуулсан.

Энэхүү ажилд Өндөрхаан тохижилтын газрын хово, ковш техниктэйгээр багийн Засаг дарга нар, сумын мал эмнэлгийн тасаг, байгаль орчны тасаг хамтран ажиллалаа.

Малчид, иргэд Та бүхнийг үхсэн малын сэг зэмээ ил задгай хаяхгүй байж, Аймгийн 100 жилийн ойгоо өнгөлөг, цэвэр цэмцгэр хоггүй орчинд угтахыг Уриалж байна.

snowplow нарын зураг байж магад

2023-04-10 17:11:25