ӨНДӨРХААН БАГТ ЦЭВЭРЛЭГЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ӨНДӨРХААН БАГТ ЦЭВЭРЛЭГЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

#100жил_цэвэр_цэмцгэр_угтъя

Хаврын "Зад цэвэрлэе" аян эхэлсэн. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн амралтын өдрүүдэд дутуу орхигдсон газрууддаа багийн Засаг дарга нар цэвэрлэгээг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

Өнөөдөр Өндөрхаан 5-р багийн Засаг дарга А.Оюунбилэг, хэсгийн ахлагч нарын хамт САА-н уулзвараас Петровис ШТС хүртэлх автозамын дагуу цэвэрлэгээг зохион байгууллаа.

Ирэх баасан гарагт цэвэрлэгээндээ гараагүй үлдсэн ААН, албан байгууллагуудыг, амралтын өдрүүдэд цэвэрлэгээндээ гараагүй үлдсэн айл өрхүүдийг нийтийн цэвэрлэгээнд хамруулна.

Мөн Чингис хотын эргэн тойронд хийх нийтийн цэвэрлэгээг ирэх 7 хоногт цаг агаар тогтуун өдрүүдийг сонгож зохион байгуулахаар төлөвлөж байна.

6 хүн нарын зураг байж магад 

 

2023-04-20 11:38:35