ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Хэрлэн сумын “Хоршоог хөгжүүлэх сан”-гаас олгох зээлийн хэмжээ 50,000,000 хүртэлх төгрөг байна.

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ЧИГЛЭЛ

1. Хөдөө аж ахуй

- Тахиа, шувууны туслах аж ахуйг хөгжүүлэх

- Зоорь барих /Өөрөө ногоо тариалдаг байх ба 10тн-оос дээш багтаамжтай байна/

- Малын хадлан тэжээл, ургамал тариалалт, дарш бэлтгэх

- Дайвар бүтээгдэхүүн боловсруулах

- Хүлэмжийн аж ахуй

- Төмс хүнсний ногоо тариалах

- Мод үржүүлэх

- Мал аж ахуйн фермэр

2. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл

- Мах, махан бүтгээдэхүүн боловсруулах үйлдвэрлэл

- /хиам болон лаазалсан, утсан зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэл/

- Хүнсний ногоо боловсруулах /Савлах, даршлах/

- Сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах

3. Хөнгөн үйлдвэрлэл

- Эсгий, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл

- Хог хаягдал дахин боловсруулах

- Арьс шир боловсруулах үйлдвэрлэл

- Сийлбэр, тавилга болон мод модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл

4. Аялал жуулчлалын үйлчилгээ

- Аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэх /Арьс ширэн эдлэл, бэлэг дурсгал, гар урлалын бүтээл хийх/

5. Барилга

- Барилгын материал үйлдвэрлэл

- /Төмөр бетон хийц эдлэл, явган замын хавтан, барилгын материал үйлдвэрлэл, дүүргэгч, дулаалгын материал, /

6. Нийтийн ахуйн үйлчилгээ

- Оёдол, сүлжмэлийн үйлдвэрлэл

- Авто засвар, цахилгаан хэрэгсэлийн засвар

- Гутал засвар, үйлдвэрлэл

- Нийтийн хоол

ЗЭЭЛД ХАМРАГДАХ ТӨСӨЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

1.Төсөл нь хэрэгжүүлэгчийн мэдээлэл, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэл, зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, дүгнэлт, хавсралт гэсэн

хэсгээс бүрдэх бөгөөд эхлэх, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт сайжруулалт, дуусгавар болох хугацааг тодорхой заасан байна.

2.Төсөл хэрэгжүүлэгчийн тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

2.1.Төслийн товч агуулга;

2.2.хуулийн этгээдийн нэр;

2.3 а.үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй хаяг байршил;

б.хуулийн этгээдийн албан ёсны хаяг;

в.төсөл хэрэгжих байршил.

3.Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагааны тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана.

3.1.үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны технологийн ажиллагаа;

3.2.түүхий эдийн чанарын үзүүлэлт, нөөц;

3.3.үйлдвэрлэлийн хүчин чадал;

3.4.хэрэгжүүлэх төсөлд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт;

4.Удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

4.1.даргын иргэний үнэмлэхийн хуулбар;

4.2.бүтэц, орон тоо;

4.3.ажиллагсдын мэргэжил, мэргэшил, ур чадвар;

4.4.шинээр бий болгох ажлын байрны тоо;

5.Хоршоо, ЖДҮҮЭ, иргэн нь төсөлд дараах материалуудыг хавсаргасан байна:

5.1.зээлийн өргөдөл;

5.2.төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо;

5.3.хөрөнгө оруулалтын тооцоо (өөрийн хөрөнгө оруулалтын хэмжээ,

зээлийн зарцуулалтын тооцоо);

5.4.төслийн өгөөж, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа;

5.5.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

шаардлагатай бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, иргэний хувьд иргэний үнэмлэхний хуулбар;

5.6.иргэн, хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт, үүсгэн байгуулагчийн

дэлгэрэнгүй лавлагаа;

5.7.барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар;

5.8.хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны

баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар;

5.9.сүүлийн жилийн санхүүгийн баталгаажсан тайлан; /иргэний хувьд хамаарахгүй/

5.10.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тухайн жилийн тодорхойлолт /иргэний хувьд хамаарахгүй/;

5.11.нийгмийн даатгалд хамруулсан ажилтны тоо, төлж байгаа шимтгэлийн хэмжээ болон нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт /иргэний хувьд хамаарахгүй/;

5.12.төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;

5.13.төлсөн татварын хэмжээ болон татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх харьяа татварын албаны тодорхойлолт;

5.14.тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл.

5.15. Төсөл бүрэн хэрэгжүүлэх баталгаа

5.6.Төсөл, түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч хоршоо, ЖДҮҮЭ, иргэн бүрэн хариуцна.

Сангаас зээл авч, төсөл хэрэгжүүлэх хоршоо, ЖДҮЭ нь дараах шаардлагыг хангасан байна:

1.тухайн суманд бүртгэлтэй, 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх;

2.Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх;

3.Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх;

4.Хоршоолох үйл ажиллагаа болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх;

5.Хоршоо нь Хоршооны тухай хуульд заасны дагуу хоршоодын холбоонд элсэж тодорхойлолт авсан байх, ЖДҮҮЭ нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6.1-д заасан байгууллагад бүртгүүлж, тодорхойлолт авсан аж ахуйн нэгж байх;

6.Сангаас зээл авч, төсөл хэрэгжүүлэх иргэний хувьд тухайн суманд 3-аас доошгүй жил оршин суусан, хувиараа хөдөлмөр эрхлэгч байх;

7. Хоршоо, ЖДҮҮЭ, иргэний боловсруулсан төсөл дараах нийтлэг шалгуурыг хангасан байна:

- Тухайн суманд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоог хөгжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн нөөцөд түшиглэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байх;

- Төслийн хүрэх үр дүн, зорилт тодорхой байх;

- Гэрээний хугацаанд зээлийг эргэн төлөх боломжтой байх;

- Төслийн зээлийн мөнгөн дүнд хүрэлцэхүйц барьцаа хөрөнгөтэй байх;

- Төслийг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэлийг бодитой тодорхойлсон, даван туулах арга замыг тусгасан байх;

- Ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн байх;

- Хоршооны гишүүнчлэлийг нэмэгдүүлсэн байх;

- Хоршооны гишүүдийн оролцоог тусгасан байх;

ТӨСЛИЙГ 2022 ОНЫ 09 САРЫН 20-НЫ ӨДРӨӨС 10-20-НЫ ӨДӨР ХҮРТЭЛ ХЭРЛЭН СУМЫН ЗДТГ-ЫН 1 ДАВХАРЫН 110 ТООТ ӨРӨӨНД ИРҮҮЛНЭ. ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 92033993 УТСААР ЛАВЛАНА УУ.

2022-10-04 00:00:00