Хоршоог хөгжүүлэх сангаас зээл авахыг хүсэж байгаа иргэн, аж ахуй нэгж, хоршоод

Хоршоог хөгжүүлэх сангаас зээл авахыг хүсэж байгаа иргэн, аж ахуй нэгж, хоршоод 2023 оны 04 сарын 13-ны 10 цагт КН ресторанд #Хөгжлийн_шийдэл_ТББ #Бизнесийн_төсөл_боловсруулах сургалтанд хамрагдана уу.

Дараах батлагдсан чиглэлийн дагуу 2023 оны 04 сарын 11-ний дотор бүртгүүлнэ үү .

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 92033993 УТСААР ЛАВЛАНА УУ.

1. Хөдөө аж ахуй

- Тахиа, шувууны туслах аж ахуйг хөгжүүлэх

- Зоорь барих /Өөрөө ногоо тариалдаг байх ба 10тн-оос дээш багтаамжтай байна/

- Малын хадлан тэжээл, ургамал тариалалт, дарш бэлтгэх

- Дайвар бүтээгдэхүүн боловсруулах

- Хүлэмжийн аж ахуй

- Төмс хүнсний ногоо тариалах

- Мод үржүүлэх

- Мал аж ахуйн фермэр

2. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл

- Мах, махан бүтгээдэхүүн боловсруулах үйлдвэрлэл

- /хиам болон лаазалсан, утсан зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэл/

- Хүнсний ногоо боловсруулах /Савлах, даршлах/

- Сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах

3. Хөнгөн үйлдвэрлэл

- Эсгий, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл

- Хог хаягдал дахин боловсруулах

- Арьс шир боловсруулах үйлдвэрлэл

- Сийлбэр, тавилга болон мод модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл

4. Аялал жуулчлалын үйлчилгээ

- Аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэх /Арьс ширэн эдлэл, бэлэг дурсгал, гар урлалын бүтээл хийх/

5. Барилга

- Барилгын материал үйлдвэрлэл

- /Төмөр бетон хийц эдлэл, явган замын хавтан, барилгын материал үйлдвэрлэл, дүүргэгч, дулаалгын материал, /

6. Нийтийн ахуйн үйлчилгээ

- Оёдол, сүлжмэлийн үйлдвэрлэл

- Авто засвар, цахилгаан хэрэгсэлийн засвар

- Гутал засвар, үйлдвэрлэл

- Нийтийн хоол

 

2023-04-10 09:52:25